
За хө би гэдэг хүн чинь угаасаа жаахан зөрүүд, өөрийнхөөрөө байх дуртай хүн. Манайхан чинь цагаан сараар шинэлэхдээ бүгд Дархан хотыг зорьцгоодог. Гэтэл би энд жаал жуухан ажилтай болоод өөрөө хотод үлдсэн ухаантай. Битүүнээс өмнө уг нь явчих санаатай байсан боловч өнөөдөр лав гарч чадсангүй. Тэгээд сар шинийн битүүний өдөр ямар сайндаа гэртэй ганцаараа сууж байхав дээ. Ганцаараа битүүрэх бас их сонин л байдаг юм байна. Шинэ оны эхэнд ямар байна тэр жилдээ яг тийм байдаг гэж өвөг дээдэс аав ээж минь надад сургасан болхоор яаж зүгээр байхав өнөөдөржингөө л хамаг гэрээ цэвэрлэж, хамаг байдаг хувцас хунараа угаалаа. Монголын сайхан уламжлал ёс болхоор орой битүүрэх гэж дэлгүүр гаран нэлээн юм авсан болхоор түүнийгээ сайхан засаж бэлдээд битүүрч эхэллээ дээ. Ганцаараа ч гэсэн тун дажгүй ээ. За тэгээд маргааш өглөө эрт босоод мөрөө гаргана даа. Бас хэдэн хамаатануудынхаараа очиж золгоно гэж байгаа. За тэгээд болж өгвөл маргааш дарханруу гаран аав ээж дээрээ очиж амар мэндийг нь эрэн золгоно доо. Аа тийм бас нэг юм байна мессенжерээр сайхан сайхан мэндчилгээнүүд ирж байгаа ч гэсэн нэг Mouse, Cow-той хөгжилтэй ч юм шиг мэндчилгээ ирээд байх юм. Нэг ёсондоо хөгжилтэй боловч монгол ёсийг харь үгтэй хослуулсан нь жаахан тиймэрчхүү л санагдлаа. Хүн хүний бодол өөр гэдэг минийх нэг иймэрхүү.
Шижир хvйтэн євлийг єнгєтэй давсны баяр
Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр
XVII жарны харшлалт хэмээх vхэр жилдээ
Элгээрээ энх амгалан
Тєрлєєрєє тvвшин амгалан байхын ерєєлийг єргєн дэвшvvлж
Юу санасан Есєн цагаан хvсэл тань Сэтгэлчилэн бvтэж
Хамаг бурхад авран нигvvлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай Бяруу булчинтай
Хурган хонь хуруу єєхтэй
Тєлгєн хонь тєє єєхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Шижир хvйтэн євлийг єнгєтэй давсны баяр
Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр
XVII жарны харшлалт хэмээх vхэр жилдээ
Элгээрээ энх амгалан
Тєрлєєрєє тvвшин амгалан байхын ерєєлийг єргєн дэвшvvлж
Юу санасан Есєн цагаан хvсэл тань Сэтгэлчилэн бvтэж
Хамаг бурхад авран нигvvлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай Бяруу булчинтай
Хурган хонь хуруу єєхтэй
Тєлгєн хонь тєє єєхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!






1 сэтгэгдэл:
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Post a Comment