Мэдээлэл техноги хөгжихийн хэрээр олон олон шинэ сайтууд гарч ирсээр байдаг. Гэтэл бид хаа хамаагүй сайтд бүртгүүлчээд ID болон нууц үгээ мартах нь олонтой. Энэ нь надад маш их тулгардаг. Нэг про-г татаж авах, нэг мэдээлэл унших, сэтгэгдэл үлдээхийн тулд шүү дээ. Тэгээд л олон янзаар хийсэн нууц үгээ мартана. Дахиал Forgot Password! дээр дарна. Ингэсээр байтал будилж гүйцэнэ. www.openid.org
Ийм болхоор мэдээлэл технологи, интернетийн зах зээлийг атгадаг хэдэн нөхөдүүд (Microsoft, IBM, Google болон Yahoo) OPEN ID гээч системийг бодож олжээ. За энэ нь нэг үгээр хэлбэл хэрэв та аль нэг сайтад нэг удаа бүртгүүлсэн тохиолдолд бусад интернэт сайтуудад автоматаар танигдан бүртгүүлдэг байх нөхцөлийг хангах бөгөөд энэхүү системийг одоогоор 12 мянга гаруй сайт нэвтрүүлээд эхэлсэн төдийгүй Yahoo болон Google компаниуд туршиж үзсэн байна. Гэхдээ үүнийг Open ID-ийг Microsoft болон Google-ийн Live Mail, Gmail-д ашиглах нь тодорхойгүй гэнэ. Хүмүүс олон сайт ашиглахын тулд байн байн хувийн мэдээлэлээ оруулж цаг алдахгүйгээр нэг удаа OPEN ID-д бүртгүүлээд тэр ID гээрээ хэдэн мянган сайтын гишүүн болох боломжтой юм. Харин тэр сайхан цаг заваа гэр бүлдээ зарцуулаарай гэж зөвлье.
Эдийн засаг
4 days ago






1 сэтгэгдэл:
Badaagiin blog bolorcms.com/badaa ni www.badral.net bolson baina lee shuu, zaschihaarai. Namaig bas zaschihaarai damjuulaarai gej helsen bolhoor ni end sanamsargui taarahaaar bi bichchihlee.
Post a Comment