Би хаана явна?

Хүний амьдралд чинь ямар гайхалтай зүйлс олон болдог юм бэ. Намайг энд байж байхад миний зовлон жаргалыг хуваалцах түүнийг ойлгох мөн адилхан бодол төсөөлөлтэй хэн нэгэн заавал байж байх юмаа. Өнөөдөр хэд хэдэн блогоор хэсээд нээрээ "Би чинь хэн юм бэ?" гэж бодоход хүргэлээ. Хүний ертөнцөд ирээд л буцах ёстой хүн үү, эсвэл хийж бүтээх хүсэлээр дүүрэн хүн үү? Би өөрийгөө мэдэхээ байчлаа. xvv гийн блогийг уншаад сэтгэл их хөдөллөө. Бас таалагдсан бас надад ойрхон хэдэн зүйлийг орууллаа.
"Цалингүй, мөнгөгүй л байгаа биз, яадаг юм, түр зуур л ийм байна шүү дээ. Тэгээд ч огт хийхгүй гээд байгаа ч биш хийнээ, удахгүй, хийх хийхдээ боль чи минь гэтэл нь хийнэ. Түр л амарч байна."

"Ер нь хүсээд байгаа "хайр" гэгч, хэн нэгнийг өмчилж, эсвэл өмчлүүлэх гэдэг ер нь тэнэг л хэрэг юм,. Энэ тэнэг мэдрэмжийг, өөрөө дэвэргэж өөрийгөө мэдрэл муут болгоод суугаад байх нь утгагүй юм... Нэгэнт хэт өндөрт байгаа жимсийг харж шүлсээ гоожуулж зогсоод яах ч юм,. Тонгойгоод харвал гүзээлзгэнэ ч олдож мэднэ... Зүгээр л тааралдсанаа амсаад явсан ч яадаг юм... Үнэн хэрэгтээ амт нь адилхан, зүгээр л нэг тэнэг мэдрэмж л илүү..."

"Өөрөө өөртөө итгэ, зөв бодож байгаадаа итгэ хүү минь. winking Ямар ч байсан би сэтгэл хангалуун байна. Чадвал ээжийгээ, аавыгаа, эгчийгээ баярлуулна. Ганцаараа гэрт хаалттай хаалга гөлөрч суух нь утгагүй юм..."

Залуу байна, залуу хүн гэсээр байгаад нэг л мэдхэд энэ амьралдаа эргээд хархад юу ч хийгээгүй бол яана! Төсөөлж ч чадахгүй нь... Миний амьдралд олон том жижиг зорилгууд бий. Би түүндээ хүрэхийг хичээдэг.
Гэтэл одоо чи зорилгодоо хүрэхийн тулд юу хийж байна вэ?
Би мэдэхгүй байна... Магадгүй надад маш сайхан бодол санаа мөрөөдөл байгаад түүнийхээ төлөө юу ч хийж чадаагүй байна. Би бодож байна...
Би гэдэг бие хүн одоо амьдралынхаа аль хэсэгт яваан бол? Насны хувьд ярьсангүй ээ. Өгсөж уруудахын талаар л ярьж байна. Би мэдэхгүй байна...

0 сэтгэгдэл:

Post a Comment