За хөөе болъё оо

Ёооё за болъё оо. Энэ чинь одоо юу болоод байна аа. Сайт гэнэ үү. Арай ч дээ. Сүүлийн үед сайт нэрийдлээр маш олон блогууд сайтын нэр зүүсэн байх юм. Эсвэл тэд сайт гэж юу байдагийг мэддэггүй юм уу. Өнөөдөр ёстой л нэг тэсвэр алдаад л хэллээ. Ер нь ч хэлий дуугарья гэж бодоод байсын. Сүүлийн үед маш олон сайн муу сайтууд би болоод бидныг болон олон хүнийг баярлуулан гомдоож байгаа билээ. Гэтэл манайд нэгэн сонин үзэл суртал дэлгэрсэн нь:

Блог + Домайн (Forward) = Сайт (Бараг л өөрсдийгөө портал гэхнээ)
Энэ чинь харин надад их сонин санагдаад байгаа шүү. Жишээ нь би энэ блогоо хэдэн мэдээ кино хийгээд л нэг домайн авч холбоод л тэгээд л зарлахдаа манай сайт гэж ярих нь байна шд. Манай сайт нь ... этр

Гэхдээ энэ нь блогууд хүчээ авч байгаа нь зүй хэрэг гэхдээ л юу гаа ч мэдэхгүй зарим нэгэн хүмүүс ёстой нэг гол харлуулж байнаа. Юу гэхээр хост, сервер, дата, дамжуулалт, датабайсаа мэдэхгүй байж нэг л их том сайтын АДМИНИСТРАТОР (Админ) гэдэг нэртэй.

Одоо би яах уу. 5, 6 жил сурсан мэргэжил маань шаал дэмий юм болж таарч байна уу. За энэ нэр ч яахав хамгийн гол нь амдин гэдэг хүн юу хийж чаддаг байх ёстой вэ?

1. Мэдээ нийтэлдэг байх
2. Upload хийж чаддаг байх
3. 24 цагийн гэрийн интернет
4. Монгол сайтаас мэдээ ш"""хгүй
5. Оруулж буй зургийн баруун доод талд бусад мэдээний адил шошготой
6. Холбож оруулсан линк 100% ажиллагаатай
7. Өдөр бүр тогтмол мэдээлэл [3-5] оруулж байх
8. Оруулж буй мэдээ чинь сайтын утгыг алдагдуулахгүй байх
9. Бичиж буй мэдээгээ монгол хэлээр бичнэ

Гэнэ үү. Энэ чинь юу гэсэн үг вэ. Үүнийг бичсэн хүнд ёстой нэг битгий золиориод бай гэж хэлмээр санагдчихлаа. Та зүгээр л гүүгли дээр "админ авна" гээд хайгаад үз. Үнэн инээдтэй илгэцүүд гарч ирнэ. За энэ ч яахав тухайн сайт ч гэх юм уу блог ч гэх юм уу тэрний асуудал. За би яахав нэг сайт шүү юм ажиллуулдаг ухаантай юмаа. Гэтэл би нэг өдөр мессенжердээ байж байлаа гэтэл нэг хүн адд хийгээд ороод ирлээ. "Hi" гэж эхлээд л танайх админ авах уу гэж байна. Би гайхаад л юм юм асуулаа юу хийдэг, мэдэх үү гээд л.. тэгсэн лав миний санаанд нийцсэнгүй ээ. Яагаад гэвэл тэр юу ч мэдэхгүй. Зүгээр л админ нэр зүүх гэсэн хүн байсан.

За хөөрхий ингээд л монголд маань нэг л их админуудтай боллоо шүү дээ. Баярлуулан гомдоов оо гэж. За энэ ямар албан мэдээлэл биш.
Ер нь IT админ гэж хэн бэ? Wikipedia дав.

Administrator
Сүлжээний үйл ажиллагааг хянах, засварлах, шинээр үүсгэх, компьютеруудынхаа хамгаалалтыг шинэчилдэг хэрэгтэй программуудын тохиргоог хийх чадвартай сүлжээний гол хүн юм.

Гэсэн байх юм.
Блог гэдэг систем маань угаасаа өөрөө агуу олон хүнд маш олон зүйлийг бас боломжийг бий болгосон юм. Гэтэл энэ нь манайд нэг л эсрэгээрээ. Яагаад гэвэл интернет хэрэглэгчдийн дунд нэг иймэрхүү ойлголт байдаг. Сайт бол том блог бол жижиг. Гэсэн хэрнээ хүмүүс блог уу сайтаа ер ялгадаггүй. Нэг инээдтэй зүйл хэлхэд дээр нэг монголын дажгүйд орох сайтаах хэсэж яваад сэтгэгдэл дээр нь юу гэж байсан гэж санана. "Танай блог ч дажгүй шүү" хэхэ гэсэн байсан. Харин блог дээр болхоор яг эсрэгээрээ. За би ч энд ганцаараа орилоод ч юу гэхэв. Үнэхээр л тийм админ болмоор байгаа хүмүүс бол тэр сургуулийг нь төгсдөггүй юмаа гэхэд сургалт энэ тэрд ядаж суучаасай. Аа харин зарим нэг нь үнэхээр өөрөө хичээгээд сурсан лаг мэдлэгтэй хүмүүс бас олон байна шд. Яадаж л нэг сайт гэж юу байдагийг өөрөө мэддэг. Ядаж л нээлттэй эхүүдийг суулгадаг болчоосой гэж бодогдохымдаа мунхаг миний бие.

Нэр цохож жишээ тавьсангүй ээ. Муухай шд. Өөрсдөө л харна бизээ.

Хэрэв та үүнийг уншиж байгаа бол бодол сэтгэгдэлээ доор үлдээнэ биз ээ.

15 сэтгэгдэл:

Хангайхүү said...

За үнэн үнэн ер тэгээд монголчуудын зан биз нэг нэгэндээ онгироол. миний үеийн хүүхдүүд интэрнэт нэг блог нэчээд би админ нтр гээд л бусаддаа онгирно. бичиж байгаа бичлэг нь авах юм байхгүй хэхэ ... За тэгээд энэ бүхнийг яамаарч юмбдээ мэдэхгүй кк

B.Sod-Od said...

Ene chini harin minii deer heleed bsan zuil shuu dee,utgaa aldaj bgaa ni ter buur site ajiluulahaas ichdeg bolood bgaa shuu za ter ni ch yu yum uerni gehdee uerni l bishee

B.Sod-Od said...

Admin bish niitlegch avna gej bichvel harin taarah yum bn daa

redmania said...

Бүгд л блоог гээч зүйлтэй болжээ дээ .

oN1o said...

За энэ вэб талаар сайн мэдкүү болохоор юу ч болоод байгаан бүү мэд кэкэ

Сэргэлэн said...

redmaniad l blog alga bn da

redmania said...

хэхэ би блоог млогоор ч юу хийхэв :P

keke said...

getel zarimuud open source tavichaad tegeed neg domain avaad medeegee ologtooch niitelj chadhgui baij bas l admin ...honshoortoo yum shig admin neegch bhgui tegeed nogoo open source neg odor haagaad l haha medehguiee site gj yu ve? mongold bhguiee

redmania said...

Зарим нь Гүүглэ ээс мөнгө олох гээд л сайт халтуурдаад л хүн админжуулаал тэр т1 нь тэгээд админ болоод л баярлаад Админ ер юугаараа тийм сүрхий юм ?

Anonymous said...

keke: OPENSOURCE гэдэг чинь их сайхан тодорхойлолт шүү дээ. Тэгтэл муулах аястай бичсэн байх юм?

Decoder said...

за яахав , цагийн аясаар ялагараад тунаад үлдэцгээх биз. Хэдэн жилийн дараа өөрийгөө админ гэж байсанаас ичих байлгүй дээ. тэрийг ойтолоо бага ч гэсэн юм хийж л байг....

Anonymous said...

уучлаарай, ярих юмны чинь утгатай холбоогүй санал хэлэх гэсэн юм. нэр зохиж биш цохож гэж хэлдэг юм шүү. энэ 2 үсэгнээс утгын том алдаа гарна шүү. энийг л хэлэх гэсэн юм. уншаад дуугай өнгөрч чадсангүй. тэр сайт, блогийн талын мэргэжлийн хүн биш болохоор өөрийнхөө харж явдаг юмыг хэлчихлээ.

erdenehyy said...

red-mania blogtoi shde daanch yum bichidgyi bolhoos

erdenehyy said...

bi gersen yalgaagyi ee hehe

Сэргэлэн said...

Тиймээ буруу бичиж. Нэр цохож шүү

Post a Comment