olloo.mn яагаад? РЕГИСТЕР-н дугаар


Монголын том портал сайтуудын нэг болох оллоо.мн-д маш олон хүмүүсийн бүртгэл байдаг. Гэхдээ тэд яагаад заавал бүртгүүлэхдээ РЕГИСТЕР-н дугаар нэхээд байдаг юм болоо. Энэ их миний гайхалыг төрүүлж байна. Нэг л шижигтэй мэт. Оллоо.мн дээр аминдаагаа хайж олох ч билүү ижил өдөр төрсөн хүнээ болох ч билүү нэг тийм зэс байлаг. Түүнийг хийх гэж РЕГИСТЕР-н дугаар бүртгэдэг гэж үү. Оллоо.мн сайтыг Элбэгдорж дарга маань 400 саяаар авсан гэж сонссон. Тэгхээр хэн нэгэн эрх мэдэлтэний гарт л ямар ч байсан байдаг байх нь. Энэ нь аягүй бол сонгуултай, нам засагтай холбоотой байж болох мэт. Гэхдээ үүнийг ингэж ч хүндээр тусгаж авах хэрэггүй ч байж магадгүй. Гэхдээ л РЕГИСТЕР-н дугаар гэдэг чинь тухайн хүний бүх мэдээлэлийг харуул хэлж өгдөг бараг л нууц дугаар шүү дээ. Харин оллоо РЕГИСТЕР-н дугаараар минь яах гэсийн болоо гэж. Уг нь гадаадын хичнээн нууцлалтай сайт байлаач хэзээ ч тухайн бүртгүүлж байгаа хүний төрсөн бүртгэлийн дугаарын асуудаггүй санагдахын. CNN, BBC гэх мэт дэлхийн мэдээлэлийн том том мангасууд байна шд. Аягүй бол хувь хүний эрхийн зөрчсөн гэж шүүхэд ч дуудаж магадгүй шүү. Гэтэл ямар манай монголд иймэрхүү төрлийн хууль байхын биш. Зүгээр л нэгэн ерөнхийд нь хамруулаад бөөрөнхийлөөд хаяцан мэдээлэл технолигийн хуулиуд олон бий. За саяхан бас манай нэг найз оллоо.мн-ий англи хэлний картыг аваад бүртгүүлэх гэсэн өөдөөс нь өнөөх РЕГИСТЕР-н дугаар нэхэж байна гэнэ. Тэгхээр нь шал сонин санагдаад худлаа оруулсан гэж ярьж байсан. Гэхдээ манайхан л РЕГИСТЕР-н дугаар чинь хэдийн гэхээр л нуухгүй шууд хэлдэг болхоос цаад бусад оронд хэр баргийн хүн хэлдэггүй ер нь л хувийн нууц болон үлддэг юм гэнээ. За тэр эмнэлэг эмч домчоор явбал бас өөр л байлгүй дээ. Улсын бүртгэл мэдээллийн газарт хүний бүх мэдээлэл байдаг болхоор шууд шүүгээд л мэдээлэлийг нь харах боломжтой байдаг. Гэхдээ хэн нэгэн эрх мэдэлтэй л ингэх эрхтэй. Магадгүй зарим нэгэн хар хувцастай хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ.
Гэхдээ бас нэг зүйл бол бидний РЕГИСТЕР-н дугаар, овог нэр, бас бус мэдээлэл маань үнэмлэхний зураг авдаг хэд хэдэн зурагчинд байдаг юм байна лээ. Хөдөө орон нутагт явж байхдаа үүнийг мэдсийм. Тухайн хүний РЕГИСТЕР-н дугаарийг нь юмуу төрсөн он сарыг нь мэдэж л байх юм бол хайлгаад л тухайн хүний иргэний үнэмлэхэн дээр нь авхуулсан зурагтай нь гараад ирдэг юм билээ.

За хөөрхий ингээд л бодход бидний хэдэн монголчууд халхын хавтгайн хаанч явсан хэн нэг нь чиний бас миний мэдээлэлийг мэдэж болох нь байна шүү дээ. Гэхдээ надад лав нууж хаагаад байх мэдээлэл энэ тэр байхгүй болхоор бас ч яахав. Гэхдээ л миний нэрийг бичээд миний зураг гарч ирж байвал бас л муухай юм даа. Зарим нэгэн нууж хаах юм тай хүмүүст бас л хэцүүдэх нь дээ.

Сүүлийн үед иргэний бүртгэл мэдээлэлийн төвийн санг онлайн хэлбэрт шилжүүллээ гэж яриад байгаа. Энэ харин буруугаар иргэвэл эвгүй юм болж магадгүй шүү. Хамгаалалт энэ тэр хэр юм болдоо. Манай муу ерөнхийлөгчийн сайт шигч байвал ч ёстой нэг хэрэг алгаа. За тэрээ тиймээ байя гэхэд засгийн газрийн сайтууд шиг битгий л оорхой цоорхой байгаасай даа.

6 сэтгэгдэл:

etvgen said...

Нээрэй тэгдэг шүү сонин санагдаад байдгийн

Tulga said...

Тийм шүү, би бас энд тэнд бүртгүүлэхдээ дандаа буруу мэдээллээр бүртгүүлдэг. Төрийн байгууллагууд бол тэгж банкуудыг дууриаж "хэрээ галууг дууриаж хөлөө хөлдөөв" болоод яахав дээ. Цаасан дээрээ хэн нэгний сейфэнд байсан нь л хамгийн найдвартай. хаха

oN1o said...

Тиймэрхүү юмнуудыг худлаа бөглөөд өгжээ гарууд ноотой шдэ.Би лав худлаал бөгөлчдийн

redmania said...

солонгост лав эдний иргэний үэнмлэхний нууц дугаар гэж юм байдийн 주민동록번호 гээд жишээ нь 701231-1234567
эхний 6 орон бол төрсөн он сар дараагийх нь нууц дугаар

Аан тийм бас ямарч солонгос сайт орсон заавал энийг асууна. :D (нэг бодлийн гадаадийнханд useless)

Сэргэлэн said...

Харин со сайт бүртгүүлэхээр тэгээд байдаг-н.

erdenehyy said...

korea site zaaval dugaar nehdegiin shde

Post a Comment