
Ер нь бол зөндөө л алдаа вэб сайтуудад байж л байдаг. Энэ сайт дотор ч гэсэн та алдаа олж болох л юм. Гэхдээ хүмүүсийг хамгийн их бухимдуулдаг алдаануудыг жагсаавал:
- Үсгийн фонтын хэмжээг буруу тохируулах. Та персонал компютерт зориулж вэбээ хийсэн бол энэ чинь MAC дээр үзэхэд шал өөр харагдана. Энэнээс зайлсхийхийн тулд CSS дээрээ үсгийнхээ хэмжээг пикселээр өгч болох юм.
- Ажилдаггүй буюу буруу тийшээ заасан холбоос линк, байхаа больсон зурагны хоосон зай
- Үг үсэг, зөв бичих дүрмийн алдаанууд.
- Дэндүү удаан дуудагддаг хуудас. Нэг хуудсанд дэндүү их мэдээлэл, том зураг, хүснэгт, флаш оруулах, үнэгүй вэб ашиглах (жишээ нь: Geocities).
- Онцын хэрэгцээгүй газар Java ашиглах. Янз бүрээр вэбээ гоёх гэж хичээх нь таныг шинэков гэдгийг чинь л харуулна. Энэ нь үзэж байгаа хүмүүсийн броузерийг гацаах нь их.
- Янз бүрийн дэвсгэр өнгөн дээр янз бүрийн өнгийн фонтоор бичих.
- Нэг хуудсан дээр дэндүү олон баннер байрлуулах. Үзэж байгаа хүн хамгийн гоё баннер дээр нь дараад л, тэгээд л эргэж ирэхээргүйгээр алга болбол онцгүй биздээ!
- Нэг хуудсан дээр дэндүү их мэдээлэл байрлуулах.
- Хэрэгцээгүй илүү зүйлс. Тэр солигддог зураг энэ тэрийг онцын шаардлагагүй бол тавих хэрэг байхгүй. Төгс байдал гэдэг бол хасах зүйл юу ч байхгүй зүйлийг л хэлдэг гэдгийг анхаарна уу!
- Вэб сайтанд хүмүүсийг хамгийн их бухимдуулдаг зүйл бол хөгжим. Хэрэгтэй юмаа яг сайхан унших гээл байж байтал гэнэт хөгжим дуугарахаар надад л лав муухай тээртэй санагддаг. Тэгээд ч вэб ачаалагдах хугацааг хэт сунжруулдаг болохоор хүмүүс тийм дэмий юм битгий хийж байгаасай гэж гэж хүсэх юм даа… Үнэхээр сонсгомоор байгаа бол, тэгээд бас хүн цочоох гээгүй бол “Энд дарж сонс” гэж бичээд, тэрийг нь дарахаар хөгжим дуугардагаар хийж болно доо.
- Интро ашиглах. Сүлжээний хурд муутай газраас уншиж уншиж гарч ирсэн хуудсан дээр нь баахан хөдөлгөөнтэй зураг, флаш гарч байснаа “Сайт руу нэвтрэхийн тулд энд дарна уу” гэсэн бичиг гарч ирвэл яахуу? Мэдээж орох гээгүй бол юу гэж орж ирэх вэ дээ.
- Underconstruction. Хоосон хаалга мөргөх хэнд л сайхан байв гэж дээ...
Хэрвээ таны вэб сайтад дээрх зүйлс байгаа та хүмүүсийг залхааж байгаа болж таарахнээ!
3 сэтгэгдэл:
Хэхэ ёстой л үнэн үнэн
yag sonirhood unshij baital hugjim duugarah, web ni neegdehgui tsag aldah zeregt durgui hurne shuu neeree, hehe
Saihan naadaarai
Post a Comment