Монголын Limnux бүлгэм уулзалт

Бүгдээрэй хамтдаа хөгжих үү? Та нүүхүү үлдэх үү. хэхэ

LiMNux нь нээлттэй эх, сонирхогч дэмжигч, хөгжүүлэгч хэрэглэгчдийн интернет бүлгэм юм.
Өөрсдийн сонирхсон чиглэлээр нэгдэн, хоорондоо мэдээллээ солилцож, нэгнээсээ асууж, нөгөөдөө тусалдаг интернет дэх хамтрал юм. Энд энэ чиглэлийн талаар сонирхож буй хэн ч нэгдэж оролцох боломжтой.
Мэдээж хамгийн гол сонирхол бол Linux үйлдлийн систем. Энэ үйлдлийн системийн талаар урьд нь блогтоо бичиж байсан болохоор нуршаад илүүц болов уу.
За ингээд Лимнукс бүлгэмийн зарим хэсгүүдийг та бүхэнд танилцуулъя:
  • http://groups.google.com/group/limnux Гол хэсэг маань захианы сүлжээ (mailing list) юм. Гүүгл бүлгэм үйлчилгээг ашигласан майлын сүлжээгээрээ хоорондоо мэйлээр харилцдаг, асуудлаа шийддэг.
  • http://wiki.limnux.org - Лимнукс вики буюу нэвтэрхий толь. Миний хамгийн дуртай хэсэг. Эндээс та нээлттэй эхийн болоод линукс үйлдлийн системийн талаар мэдээлэл, мэдлэг, хэрхэн яаж гээд өөрийн эрснээ олж, алдсаныг засаж, өөрийн мэддэг сэдвээ нэмж оруулж хамтдаа хөгжүүлж, хамтдаа хэрэглэх боломжтой.
  • http://www.limnux.org үндсэн веб хуудас
  • http://planet.limnux.org - блогуудын бичлэгийн түүвэр, нэгтгэл.
За тэгээд хамтдаа хөгжихөөр шийдсэн болхоор энэ удаагийн уулзалтыг 6 сарын 4 ны 17:00 цагт Мэдээлэл технологийн Паркийн үүдэнд уулзахаар товлов. Хэнч ирж болно. 18:00 цагт уулзалт өндөрлөнө.

ЭНД даран бүлгэмд нэгдээрэй.

0 сэтгэгдэл:

Post a Comment