Энэ яваа насандаа тийм олон охинд дурлаж явсангүй ээ... Дурлал гэж үнэхээр их хүчтэй зүйл юм. Би нэг охинд анхны харцаар л анх удаагаа л ингэж их хүчтэй дурлаж үзлээ. Урьд л ямар нэгэн зүйл бодохгүй зүгээр л яваад байсийн тэгсэн нэг л мэдхэд түүнийг хараад л шууд л татагдан дуралсан. Түүний харагдаж байгаа төрх нь үнэхээр ухаалаг бас их өхөөрдөм байсан. Хамгийн их татагдсан зүйл гэвэл түүний өөртөө итгэлтэй зан бас түүний нүд. Нүдийг нь харвал шууд л намайг удирдах байх. Түүнд өөрийн мэдэлгүй л татагдаад байсан. Нэг өдөр утас-г нь олж аваад дэмий баахан шалтаглан sms бичлээ. Хариу ирэхгүй удсаныг эс тооцволч ер дажгүй шүү. Хэсэг хугацаанд түүнийг тухай бодол толгойд хэсэг эргэлдээд л ... ертөнцөөс заримдаа тасраад өөр зүйлийн тухай бодогдох юм.Цонхны цаана асгарах бороо
Цохилох зүрхний хэмнэлтэй нэгдэн
Цээжинд гуниг юүлээд
Чимээгүйхэн мэгших чинь...юу билээ
...Би дурлачихжээ
Нэг л дууг дахин дахин сонсоод
Нэрийг чинь амандаа зөөлөн шивнээд
Нисэх зүрх, хөвөх бодолтойгоо
Нийлэн ханьсаад уярах минь...юу билээ
...Би дурлачихжээ
Утасны хонх чихнээс уягдаж
Ухасхийн шүүрэх тоолондоо чамайг хүлээж
Учиртайхан инээсэн зургийг чинь хараад л
Уйтайхан бодолд автах минь...юу билээ
...Би дурлачихжээ
Надад төрүүлсэн итгэлд чинь хүлэгдээд
Намуухан үдшээр хүлээн зогсоод л
Найдвар бэлэглэсэн үгэнд чинь догдлоод
Намба алдан гүйх минь...юу билээ
...Би дурлачихжээ
Охидтой зугаалдаг үдшүүд минь
Ор сураггүй арилчихаад
Орчлонд ганцхан чамд л үнэнч гэж
Онгирч байх юм...энэ чинь юу билээ
...Би дурлачихжээ
Нэг өдөр сургууль дээр түүнтэй таарсан чинь миний амнаас нэг ч үг гараагүй. Өнөөх sms бичдэг баатар чинь юу ч бичээгүй л юм шиг нам дуугүй байсан. Дараа нь бодход дуугарч чадаагүй дээ өөрөө ч их гайхсан. Тэгээд л нэгэнт харсан юм чинь дахин sms бичилгүй яахав. Сайн уу. Би байна гээд л.
Зүүдэндээ биш амьдралд
Зүрх гарган түүний гараас хөтөл
Өөртөө итгэлтэй зоригтой бай
Өөрт чинь тэр гарцаагүй дурлана.
Хэсэг хугацаанд хүлээлтийн шугаман дээр зогсож байлаа. Мэдээж хэн нэгнийг хүлээх хэрэгтэй байсан юм. Нэг өдөр шууд л түүнд өөрийгөө ойлгуулая гэж бодоол sms бичиж эхэлсэн. Нэг, хоёр гурав мессеж дараалан тэнэг юм шиг илгээнэ. Даанч хариу ирэхгүй их удна. Өдөр бичээд хариуг орой авна. Орой бичээд өглөө нь хариу авна. Эсвэл надад хариу хүлээх үнэхээр удаан санагдсан байх л даа. Гэхдээ л хариу ирэх тоолонд л би үнэхээр их баярладаг. Сэтгэл минь тийм хүлээлтийн баяр баясгаланг мэдрэхгүй удсан болхоор хүлээх жаахан хэцүү бас жаргалтай байлаа.
Байн байн утасаа харна. Хариу алгаа. 5 мин дараа дахин харна. байхгүй.
Тэгээд удахгүй хэдэн мессеж бичсэний эцэст бичээд л хариу ирдэг боллоо. Аргагүй биз дэ. Шал танихгүй нэг юм мессеж бичээд байхаар хэн бичих билээ дээ. Тиймээс би өөрийгөө ойлгуулах хэрэгтэй юм байна гэж бодоод нэг уулзахаар түүнийг нэг болзоонд урьсан. Надтай уулах болов уу гэж нэлээн горьдлого тээсний эцэст тэр уулзахыг зөвшөөрсөн.
Тэгхэд би хамгийн жаргалтай хүн болж хувирсан. Нүүр дүүрэн мишээл, цаанаа л миний сэтгэл санаа хүртэл өөрчлөгдөж байлаа.
Уулзах өдрийг би ч тэсэн ядан хүлээж хамаг ажилаа амжуулаад түүнийг л зөвхөн хүлээж байлаа.
SMS ирлээ. Би өнөөдөр амжихгүй болчлоо. Маргааш яг товолсон цагтаа товолсон газраа уулзья. гэж ирэх нь тэр. Тэг тэр үед надад жаахан тийм байсан ч ямар ч байсан уулзахгүй гээгүйгээс хойш би маргаашийг хүлээх л үлдсэн. Тиймээ би маргааш түүнтэй уулзана.
Ажлиийн өглөө эхлэж нэг л сэтгэл догдлолтын байлтай байлаа. Гэхдээ хийх амжуулах ажил их байдаг. Ямарч байсан чадхаараа амжуулаад 6 цагаас гэж тохирсон учираас эхлээд би заавал түрүүлж очих учиртай гэж бодоод яаран сандраад цагаасаа өмнө очоод харуулдана даа. Болзоондоо эрэгтэй нь заавал түрүүлж очоод эмэгтэйгээ хүлээдэг ёстой байх. Эмэгтэй хүн мэдээж хоцрох нь мэдээж шдээ.
Түүнийг ирхийг хархан би нүдэндээ ч бараг итгээгүй дээ. Хархад тэр үнэхээр гэгээлэг бас их цаанаа л нэг сэтгэл татам байсан. Хэсэг зуур ойр зуурийн юм ярилцан суухад үнэхээр сайхан байсан. Зүгээр суугаад яахав ойрд үзээгүй цирк үзхээр тоглолт дундаас нь бид 2 орон суулаа. Түүний элэн далангүй байдал нь үнэхээр гайхамшигтай. Ярьж хэлсэн бүхэн нь үнэхээр ухаалаг бас сэтгэл татам. Түүний дараагаар нэлээн удаан caffee-д сууж бид 2 ярилцсан юм.
Хамгийн эхэлж ярьсан халуухан сэдэв бол улс төр, нийгэм өнөөгийн байдал, ард түмэн, ажилгүйдэл ядуурал. Мэдэхгүй юм. Яагаад энэ сэдэвийг ярьсан юм бол? Миний санаж байгаагаар бол энэ сэдвүүдийг тэр эхлүүлсэн. Өөрч бид 2 т ярих зүйл байхгүй байсан байх. Цаашлаад шашин шүтлэг, монголын хөгжил гээд л их л эх орончоор яриа өрнөсөнө дөө. Магадгүй энэ нь түүнийг таньж мэдхэд илүү дөхсөн байх.
Яг тэр үед би түүнд 100% татагдсан байсан. Түүнээс нэг ширхэг ч өө хайж олох гээд би ер чадаагүй. Энэ л дурлал байх.
Гадуур алхан түүний гэрийн зүг дөхнө. Тэр өдөр өдөржөнгөө бороо орсон хэдий ч яг бид 2 ийг уулзах үед бас алхах үед үнэхээр гадаа гоё байсан.
Дээрээс хэн нэг нь ивээсэн байх л да.
Нэлээн удаан алхсан ч яг л хормийн төдий мэт нэг л мэдхэд тэдний гэрийн гадаа ирсэн байсан. Цаг ч нэлээн орой болсон байсан. 23 цаг дөхөж байлаа. Анх уулзаад л сууж байсан чинь цаг үнэхээр хурдан явсан байлаа. Түүний яриасаг бас их ухаалаг үг дээр бас жаахан зөрүүд мэт зан зүгээр л намайг татаад авсан. Түүнийг хүргэж өгөөд надад шууд гэртээ харих хүсэл огт байсангүй.
Яваад л баймаар бодолд дарагдсан үдэш
Алхаад л баймаар чимээ аниргүй гудамж
Дурлаад л баймаар чиний энхрий төрхтэй хамт
Чимээгүй үдшийн гүнд мөрөөдөн би живнэ
Зүгээр л би энэ өдрийн тухай мөн түүний тухай бодон хэсэг зуур ганцаараа гадуур алхалмаар санагдсан.
Шөнө унтах ч хүсэл төрсөнгүй түүнийг бодсоор... Би бодохгүй байя гэсэн ч өөрийгөө удирдаж чадхаа байсан байлаа.
Шинэ өглөө эхэлхэд дутуу нойртой сэрсэн ч би эрч хүчээр энерги-р бүрэн дүүрэн цэнэглэгдсэн байлаа. Ажил хийсэн ч урамтай. Хүн дурлал хайраас л эрч хүчээ олж авдаг байх. Зүүлдээ зүгээр л тэр бодогддог болсон. Өөр хэний ч юуний ч тухай биш тэр л бодогдоно. Урьд нь хэзээ ч ийм байсангүй ээ. Их хүчтэй бас их гайхам. Би өөрөө л түүнд дуралсан болхоор би л ямар нэг юм хийх хэрэгтэй гэдэг бодол байнга бодогдоно.
SMS би бичнэ. Удахгүй хариу нь ирдэг болсон.
Наадмийн үеэр нэг удаа тэр надруу залгахад би үнхээр их баярласан. Энэ үед надад жоохон ч гэсэн горьдлого найдвал байгаа юм байна гэж надад итгэл төрж байлаа.
Хайр гэдэг нандин сэтгэлээр
Хамаагүй тоглож гомдоох би дургүй
Харанхуй шөнийн амтанд мансуурч
Халуун сэтгэлээ гээх би дургүй ээ
Өчигдөрийн хэлсэн үгээ мартаж
Өглөө нь орхиж гарах би дургүй
Өөрт минь зориулсан шөнийг санаж
Өнөөдрийг би хуурах дургүй ээ
Саваагүй жаргалд оосорлуулж
Сайхан хайрыг гомдоох би дургүй
Санаандгүй гаргасан алдаандаа харамсаж
Сархадтай ханьсах би дургүй
Итгэл алдсан сэтгэлдээ би дургүй
Инээмсэглэсэн харцаар хуурах би дургүй
Ирэх амьдралын үнэнч хайраасаа
Ичиж байгаа өөртөө би дургүй ээ
Үндсэндээ 3 хоногийн амрах төлөвлөгөөтэй би гэртээ харих болход би үндсэндээ 3 хоногийн турш түүний л тухай бодсоор байгаад ирсэн. Нэг мэдхэд би түүний надад өгсөн итгэлээр би эрч хүчээ хийж байлаа.
Хотод шууд ирсэн даруй даа түүнрүү ярих хүсэлээ би дэвчин байж байлаа.
Түүнрүү залгаад дахин уулзах зав байгаа эсэхийг мэдхээр асуусан чинь 5 дахь хүртэл ер нь завгүй гэсэн. Энэ үг надад их л сонин санагдсан би дургүй байхад нь түүнрүү байнга яриад л мессеж бичээл зовоогоод байгаан болов уу гэсэн харыг бий болгосон юм. Маргааш өдөр нь тэсэлгүй түүнээс шууд асуусан дээр гэж бодлоо.
"Надад боломж байгаа юу?" гэж мессеж бичхэд шууд хэлхэд эвгүй байх, Маргааш хэлье гэсэн байсан. Удахгүй 2 цагийн дараа хариу авхаар болход цагийн дараа л "Тиймээ чи төдийлөн таалагдахгүй байна, чадвал найз, чадахгүй бол танилууд байя" гэсэн хариу ирсэн байсан. Уншаад л хөх тэнгэр нурах шиг болсон.
Энэ өдөр бол өнөөдөр. Энэ өдөр хамгийн муухай өдөр болж хувирлаа. Яагаад тэгсэн юм бол? Гэсэн асуулт тавьмаар байсан ч хэрэггүй биздээ гэж бодогдоод. Өнөөх сэтгэл санаа чинь ёстой л нэг амьгүй юм шиг л сонин боллоо. Нэг л ноомой болчиж...
Амнаас гарах ч үг алга. Уйлах дуулах 2 н хооронд. Ингэж хүчтэй дурлаад ингэж төгсөхийн гэж санасан ч үгүй. Сэтгэл санаа таагүй үед хамгийн сайн найзруугаа л хүн хэлдэг юм билээ. Гэтэл миний дэргэд байгаа ганц ч найз алга. Бүгд л өөр өөр газар.
Гудамжинд гурван улирал нэг өдөр ээлжилж
Гуниг, зовлон, нулимс нэгэн цагт зэрэгцээд
Донж төрх хэдийн бүрэлдсэн орчлонгийн оронзайд
Доголон нулистай нэгэнд багтах газар алгаа
Миний сэтгэл санаа нээрээ үнэхээр шалдаа буугаад байна. Нэгэнт ийм үг сонссон хүн өөртөө дүгнэлт хийлээ. Магадгүй би их яарсан байх л да. Энэ бүгд 10 ч хүрэхгүй хонгийн дотор болсон асуудал. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэсэн аягүй бол үнэн юм байна. Би хэтэрхий яарсан байх. Эсвэл тэр ухаантай болхоор ухаантай зөв шийдвэр гаргасан байх. Тиймээ гэхдээ л би түүнд үнэн голоосоо дуралсан. Энэ гэхдээ хэсэг зуурийн шохоорхол биш. Би мэдэж байна...
Нэгэнт түүний хэлсэн үгэнд буцах зам байхгүй. Гэхдээ л би түүнтэй уулзаж нэг өдрийг хамдаа өнгөрөөж чадсан. Тэр бол гайхамшиг.
Хэрвээ үнэхээр дахин учрах тавьлан байвал одоо байгаагаас илүү сайханаар, илүү гоё газар хэзээ нэгэн цагт учрах байлгүй дээ.
Харин тэр цагт цаг хугацаа зогссон байг...
Сарыг тэврээд шөнөжин уйлахсан

Энэ өдөр бол өнөөдөр. Энэ өдөр хамгийн муухай өдөр болж хувирлаа. Яагаад тэгсэн юм бол? Гэсэн асуулт тавьмаар байсан ч хэрэггүй биздээ гэж бодогдоод. Өнөөх сэтгэл санаа чинь ёстой л нэг амьгүй юм шиг л сонин боллоо. Нэг л ноомой болчиж...Амнаас гарах ч үг алга. Уйлах дуулах 2 н хооронд. Ингэж хүчтэй дурлаад ингэж төгсөхийн гэж санасан ч үгүй. Сэтгэл санаа таагүй үед хамгийн сайн найзруугаа л хүн хэлдэг юм билээ. Гэтэл миний дэргэд байгаа ганц ч найз алга. Бүгд л өөр өөр газар.
Гудамжинд гурван улирал нэг өдөр ээлжилж
Гуниг, зовлон, нулимс нэгэн цагт зэрэгцээд
Донж төрх хэдийн бүрэлдсэн орчлонгийн оронзайд
Доголон нулистай нэгэнд багтах газар алгаа
Миний сэтгэл санаа нээрээ үнэхээр шалдаа буугаад байна. Нэгэнт ийм үг сонссон хүн өөртөө дүгнэлт хийлээ. Магадгүй би их яарсан байх л да. Энэ бүгд 10 ч хүрэхгүй хонгийн дотор болсон асуудал. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэсэн аягүй бол үнэн юм байна. Би хэтэрхий яарсан байх. Эсвэл тэр ухаантай болхоор ухаантай зөв шийдвэр гаргасан байх. Тиймээ гэхдээ л би түүнд үнэн голоосоо дуралсан. Энэ гэхдээ хэсэг зуурийн шохоорхол биш. Би мэдэж байна...
Нэгэнт түүний хэлсэн үгэнд буцах зам байхгүй. Гэхдээ л би түүнтэй уулзаж нэг өдрийг хамдаа өнгөрөөж чадсан. Тэр бол гайхамшиг.
Хэрвээ үнэхээр дахин учрах тавьлан байвал одоо байгаагаас илүү сайханаар, илүү гоё газар хэзээ нэгэн цагт учрах байлгүй дээ.
Харин тэр цагт цаг хугацаа зогссон байг...
Сарыг тэврээд шөнөжин уйлахсан
Хэлбэргүй нулимсаар тэнгэрийг согтоогоод
Солирын од болон газар луу харвахсан
Ханаагүй жаргалын минь гэрээслэл тэр болог
Хаалганы чинь чимээг чагнаж удаан хүлээхсэн
Хоногоор саатах цаг хугацаанд мөрөөдлөө орхиод
Гэрийн чинь гадаа навчис болон хагдрахсан
Гэмгүй залуу насны минь учрал тэр болог
Алс холоос ч гэсэн дүрийг чинь нэг харахсан
Нууцхан гунигийн далайд зүрхээ живүүлээд
Аниргүй шөнийн учирлаа зүүдэндээ л ганцхан амтлахсан
Нэмэр дутуу орчлонгийн ихэмсэг бүтэн нь тэр болог
Гараас чинь хөтлөөд хамтдаа алхахсан
Мичид түгсэн тэнгэрийн доор “Би чамд хайртай” гэж шивнэхсээн...

1 сэтгэгдэл:
за байз оо. эмэгтэй хүнд нэг таалагдахгүй бол, гадаад байдал ч юмуу үг яриа ч юм уу таалагдахгүй бол нэг их найдвар байдаггүй юм шигээ. араас нь байн байн залгаад шаналгаад байлгүй хаа нэг сайн уу гэчээд байхад л болхым шиг байгаан би тэгж боддын хэхэ
Post a Comment