Би чамд үхэл шиг гашуун дурлал бэлэглэнэ
Битгий үнс
Уруулыг минь
Би чамаас хайр мэдрэхгүй
Биелэхгүй хүслийн золиос болж
Би чамд гуниг л мэдрүүлнэ
Битгий хүс
Сэтгэлийг минь
Би чамд юу ч амлахгүй
Чи миний шүлгүүдэд хоргодсон
Чимээгүй мэгших сүнс л болно
Битгий итгэ, битгий дурла надад
Би чамаас янаглал авчихаад
Яваад л өгнө
Зүүд шиг шөнөөр, өдрийг хуурчихаад
Зүгээр л нулимс шиг урсаад л одно
Битгий хүлээ
Тэр нэгэн шөнө дахиж ирэхгүй
Тэвчээргүй хүсэл, саваагүй учиралд
Ухаарал байхгүй
Тэгээд ч надад сэтгэл байхгүй
Тийм болхоор битгий хүлээ...
Битгий дурла, битгий ..
Биенд чинь чөтгөр шүглэж тарчлаана
Битгий өг өөрийгөө надад
Би чамд үхэл шиг гашуун дурлал бэлэглэнэ
Эдийн засаг
4 days ago






0 сэтгэгдэл:
Post a Comment