За энэ 7 хоног арай хэтэрлээ. Өчигдөр манай өрөөнд юу болсын бүү мэд бүгд л орж ирээд чикен идээд архидаад шөнөжингөө покер тоглолоо. Өглөө нь ядаж байхад би л хичээлтэй байсаныг хэлэх үү. Унтах гэж хичээгээд ч дуу чимээнд нойр хүрсэнгүй. Жаахан уусан хүмүүст ямар хэлээд ойлгох биш, бас байнга ингээд байдаг биш, би бас хааяа тэгдэгийн юм чинь гэж бодоод л дуугүй байлаа. Шуугиж шуугиж үүрийн 5 цагт намжаад өрөө өрөөлүүгээд явлаа шүү. Ашгүй баярлаад яг унтах гэсэн нойр хүрэхээ больчдог юмдаа. Өө ямар заяагүй юм бэ...
Тэгээд яасын унтсымуу яасын 8 цагт сэрүүлэг дуугарч байна. Хичнээн босмооргүй байсан гээч. Өөр өөрөөсөө хичээлдээ явахгүй байх шалтаг хайгаад олсонгүй. Би өвдсөн бил үү. Үгүй. Архи уусан билүү.Үгүй. Шартсан билүү үгүй. За тэгээд л нэг хачин юм босоод л явсан.
Ойрд эрт унтахгүй бол нойр хулждаг солигддог өвчтэй болох нь байна. За угаасаа л тийм өвчтэй дөө.
Нэг онигоо санаанд орчлоо.
Шөнөжингөө интернет ухсан нэг залуу өглөө сэрээж
"Ёооё ямар их нойр хүрч байнаа.
Унтах уу? Ажилдаа явах уу?
Унтах уу? Ажилдаа явах уу?
За за ерөөсөө ажил дээрээ очоод унтья дөө"
Бас нэг онигоо.
"Өглөө харин ажил дээрээ очсон чинь интернэт тасарцан байдаг байгаа. Тэгээд ёстой аргагүйн эрхэнд ажилаа хийсэн шд."
За ойрд нэг иймэрхүү юм нууд болоод байна даа. Ядаж байхад ямар ч мөнгөгүй. Мөнгөгүй байх бас сонин л юм байна. Бүүр сохор зоос ч алга. Хүн амьтанаас зээлсэн л хэдэн өр байна даа. За за энэ амьдрад сайхаан сайхан.
Эдийн засаг
4 days ago






0 сэтгэгдэл:
Post a Comment