За удахгүй шинэ жил

За удахгүй шинэ жил болох нээ. Нэг л энэ шинэ жилээр уйдах юм шиг санагдаад байх чинь. Урьд нь дандаа хамтдаа тэмдэглэдэг хамт байдаг байсан болхоор энэ жил ганцаараа нэг л уйтгартай. Хэдэн жил хүнийг хайрлаж халамжлуулж байгаад эцэст нь тэгээд хаягдаад л дуусдаг юм байна. Эмэгтэй хүн ер нь эрэгтэй хүнийг бодуул урьд нь хамт байсан цаг мөч хамтдаа байсан үеээ амархан мартдаг юм шиг байна. Харин эр хүн бол яг эсрэгээрээ эхнэр хүүхэдтэй болсон ч өөрийн анхны хайр хамт байсан мөчүүдээ насан туршдаа сэтгэлдээ мартахгүйгээр тээж явдаг. Өнөөдөр би толинд харлаа. Нэлээн хэдэн жил хүнийг хайрлаж байсан болхоос биш өөрийгөө нэг ч удаа хайрлаж байгаагүй юм байна. Одооноос эхлээд өөрийгөө хайрлмаар байна. Тэр намайг хэзээ ч хуурахгүй. Яагаад гэвэл энэ чинь би өөрөө. Нэг ёсондоо өөртөө анхаарал л тавъя. Уг нь одоо надад нэлээн хэдэн том зорилгууд бий болсон. Түүндээ хүрэхийн тулд бас багагүй зүйлийг бодож тунгаах хэрэгтэй байна. Нэг хэсэгтээ л эрэгтэй эмэгтэй хүний харьцаанаас хол баймаар байна. Дахиж надад хүнийг хайрлах тэнхэлч алга. Байсан бүх зүйл минь түүнд зориулсан боловч замхран үгүй болсон. Хэзээ нэгэн цагт нэг сайхан бүсгүйтэй учирах л байх. Тэр үед түүндээ байдаг бүх хайр халамжаа зориулах болно. Би амлаж байна.
Удахгүй 12 сарын 24 болох нээ. энэ өдөр анх намайг хамгийн жаргалтай хүн болгож байсан бол одоо бол хамгийн их ганцаардал харуусал дагуулсан өдөр болон хувирчээ. Гэхдээ салаад одсон ч бид хоёрт сайхан дурсаж дүүрэн байгаа болхоор би харамсахгүй ээ. Тэр мартсан ч би хэзээ ч мартахгүй. Хүнийг яриад бодоод байхаар бүр л их шаналан өгүүлээд байх юм. Тэгхээр одооноос эхлээд аль болох бодохгүйг хичээж байгаа. Гэхдээ л зүгээр өөр хүний хийсэн энгийн жижиг үйлдэлээс болоод өөрийн эрхгүй түүний хийж байсан зүйлүүд хэлж байсан үгнүүд санаанд орж ирээд байх юмаа.

За за одооноос эхлээд иймэрхүү зүйлийг асуудал болгож тавихаа больё. Харин энэ шинэ жил гоё байгаасаа гэж хүсэж байна. Гоё байхын төлөө би өөрөө ч хичээнээ. Life is Good ;-)

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Hi Sergelen! Ene jil shine jil-g gantsaardal-r ugtaj baigad chin haramsaj baina. Bi ch gesen mon adil l baidald, gantsaardaj baigaa. Gehdee emegtei hun bur adilhan, huuramch, hiisver bish shu. Yag chinii dotor bolj baigaa, bodoj baigaag chin bodoj, erchuuded itgehee bolichihson emegtei hun bas l baigaa. Tiimees, oortoo bolon tuund buruug ogolgui uragsh alhaj, shine saihan buhniig husen muroodoj shine on oo ugtaarai gej erooe! Amjilt!

Post a Comment