Чи минь миний өглөө бүр сэрэх шалтгаан
Чинийхээ төлөө гэж шийдсэн болхоор одоо буцах замгүй
Анх хархад чи минь минийх гэдгийг мэдээгүй ч
Одоо бол хэзээ ч холдохгүй бид 2 үүрд хамт
Чиний төлөө би өвдөлтийг үл тооно
Чиний төлөө би уулыг даваж усыг туулна
Чиний төлөө би өлсөж цангахаас үл айна
Чиний төлөө би дотороо уйлан гаднаа инээнэ
Ганцхан чиний хажууд би шал өөр хүн болдог
Ганцхан чиний царайг хархаараа би их баярладаг
Ганцхан чи л үнэр миний дуртай үнэр байдаг
Ганцхан чи минь л миний бүх зүйл
Амьдралд чамтайгаа байхад хэзээ ч би уруудахгүй
Алдсан зүйл дээр минь чи минь ганцхан урам өгдөг
Чиний хэлсэн үг бүхэн миний сэтгэлд ордог
Чамтайгаа хамт байхад юунаас ч би айхгүй байна
Ганцхан чиний сэтгэл миний итгэлийг даана
Ганцхан чиний бүх юм надад таалагдана
Уйтгар гунигийг минь чи инээдээрэй үлээнэ
Уурлах үед чинь харин би уран үгээр аргадья
Хэлээд хэлээд ханахгүй байна хайртайгаа би
Хэлэх хэрэггүй хайрыг мэдэрч байна харцнаас чинь би
Эргэж иртэл чинь би уйтгарлан чамайг би бодох болно
Хүйтэн гарийг чинь би бүлээн болтол тэврэх болно
Хөөрхөн уурыг чинь би удаан тэврээд үнсэх болно
Зүүдэлдэг зүүдээ бодит болгон удахгүй чамтайгаа уулзах болно
Андройдын тухай 2
1 week ago





