Нэгэнт эхэлсэн одоо буцах зам үгүй.

Чи минь миний өглөө бүр сэрэх шалтгаан
Чинийхээ төлөө гэж шийдсэн болхоор одоо буцах замгүй
Анх хархад чи минь минийх гэдгийг мэдээгүй ч
Одоо бол хэзээ ч холдохгүй бид 2 үүрд хамт

Чиний төлөө би өвдөлтийг үл тооно
Чиний төлөө би уулыг даваж усыг туулна
Чиний төлөө би өлсөж цангахаас үл айна
Чиний төлөө би дотороо уйлан гаднаа инээнэ

Ганцхан чиний хажууд би шал өөр хүн болдог
Ганцхан чиний царайг хархаараа би их баярладаг
Ганцхан чи л үнэр миний дуртай үнэр байдаг
Ганцхан чи минь л миний бүх зүйл

Амьдралд чамтайгаа байхад хэзээ ч би уруудахгүй
Алдсан зүйл дээр минь чи минь ганцхан урам өгдөг
Чиний хэлсэн үг бүхэн миний сэтгэлд ордог
Чамтайгаа хамт байхад юунаас ч би айхгүй байна

Ганцхан чиний сэтгэл миний итгэлийг даана
Ганцхан чиний бүх юм надад таалагдана
Уйтгар гунигийг минь чи инээдээрэй үлээнэ
Уурлах үед чинь харин би уран үгээр аргадья

Хэлээд хэлээд ханахгүй байна хайртайгаа би
Хэлэх хэрэггүй хайрыг мэдэрч байна харцнаас чинь би

Эргэж иртэл чинь би уйтгарлан чамайг би бодох болно
Хүйтэн гарийг чинь би бүлээн болтол тэврэх болно
Хөөрхөн уурыг чинь би удаан тэврээд үнсэх болно
Зүүдэлдэг зүүдээ бодит болгон удахгүй чамтайгаа уулзах болно

Дуралсан бүсгүйдээ хэлэх үг

Дурлаад миний хувьд дэлхий ганцхан төвтэй болсон. Түүний гар, уруул бүгд тэр чигээрээ гайхамшиг. Хэлэх үг байхгүй. Энэ бол хувь тавьлан. Түүнийг юу ч болсон алдаж болохгүй бүсгүй. Цаашдаа юу ч болсон түүнд хамаг юмаа зориулаад хамт баймаар байна. Байгаа байдал нь энгийн даруухан, бас ухаалаг. Яг л мөрөөдлийн гүнж минь би чамайг олсон, хэзээ ч алдахааргүй өөрийн болгоод чамтай хамт л баймаар байна. Бусад хүмүүсийн харьцаа ямар байх нь хамаагүй ээ. Хэзээ ч юу ч болсон би чиний талд байх болно. Урьдын болсон зүйл цаашид болох зүйлийг битгий бод, энэ бол зүгээр л хувь тавьлан. Надад итгээд миний гараас чанга атга. Чи минь энэ бичлэгийг уншихгүй байгаа ч чамдаа л зориулж бичлээ. Хэрэв чи надад итгэж чадвал найз нь хэзээ ч чиний итгэлийг алдахгүй ээ. Би амлаж байна.

Сүүлийн үед....

За сүүлийн үед нээх завгүй гэх нь ч хайшийн ер нь хувийн амьдралдаа нэлээн анхаараад нийтлэгч байхаа болиод уншигч болж байгаа л даа. Тиймээс сүүийн үед нээх блог энэ тэрээр харагдахаа байсан. Аан бас нэг зүйл нь улаан facebook чинь болцон юм байна. Тэгээд л тэр хавьцаа яваад энэ блогспотруу орохоо байсан юм байна. За нэг тэгж байгаад сэтгэлээ онгойтол нэг сайхан зүйл бичнээ. Яадаж байхад хичээл ном гэж нэг л мэдхэд шалгалт энэ тэр нь ойртчихоод цаг хугацааг хэр хурдан өнгөр ч байгааг нээрээ шалгалтаар л хэмждэг боллоо л шд. Зио байз хувийн амьдралын со са гэвэл сайн муу олон зүйл л байна. Дараа тэгж байгаад ярьж өгнө. Өнөөдөр арай л бичих үе нь бишээ. Их залхуу болсон байна шүү. Бас халууны улирал эхлээд айхлаж байна даа. Бүүр халуун болвол хаашаа харж үхэхийн бүү мэдээ.

Power and the money, money and the power

Энэ батаг маш их таалагдлаа. Dangerous Minds (1995) гэдэг нэртэй киноны дууны үгнээс. Жинхэнэ амьдралыг өөр өнцөгөөс харуулж чадсан жинхэнэ кино

Coolio L.V. - Gangsta's Paradise
Power and the money, money and the power
Minute after minute, hour after hour
Everybody's running, but half of them ain't looking
What's going on in the kitchen, but I don't know what's cookin'
They say I gotta learn, but nobody's here to teach me
If they can't undersstand it, how can they reach me
I guess they can't, I guess they won't
I guess they front, that's why I know my life is out of luck, fool

За удахгүй шинэ жил

За удахгүй шинэ жил болох нээ. Нэг л энэ шинэ жилээр уйдах юм шиг санагдаад байх чинь. Урьд нь дандаа хамтдаа тэмдэглэдэг хамт байдаг байсан болхоор энэ жил ганцаараа нэг л уйтгартай. Хэдэн жил хүнийг хайрлаж халамжлуулж байгаад эцэст нь тэгээд хаягдаад л дуусдаг юм байна. Эмэгтэй хүн ер нь эрэгтэй хүнийг бодуул урьд нь хамт байсан цаг мөч хамтдаа байсан үеээ амархан мартдаг юм шиг байна. Харин эр хүн бол яг эсрэгээрээ эхнэр хүүхэдтэй болсон ч өөрийн анхны хайр хамт байсан мөчүүдээ насан туршдаа сэтгэлдээ мартахгүйгээр тээж явдаг. Өнөөдөр би толинд харлаа. Нэлээн хэдэн жил хүнийг хайрлаж байсан болхоос биш өөрийгөө нэг ч удаа хайрлаж байгаагүй юм байна. Одооноос эхлээд өөрийгөө хайрлмаар байна. Тэр намайг хэзээ ч хуурахгүй. Яагаад гэвэл энэ чинь би өөрөө. Нэг ёсондоо өөртөө анхаарал л тавъя. Уг нь одоо надад нэлээн хэдэн том зорилгууд бий болсон. Түүндээ хүрэхийн тулд бас багагүй зүйлийг бодож тунгаах хэрэгтэй байна. Нэг хэсэгтээ л эрэгтэй эмэгтэй хүний харьцаанаас хол баймаар байна. Дахиж надад хүнийг хайрлах тэнхэлч алга. Байсан бүх зүйл минь түүнд зориулсан боловч замхран үгүй болсон. Хэзээ нэгэн цагт нэг сайхан бүсгүйтэй учирах л байх. Тэр үед түүндээ байдаг бүх хайр халамжаа зориулах болно. Би амлаж байна.
Удахгүй 12 сарын 24 болох нээ. энэ өдөр анх намайг хамгийн жаргалтай хүн болгож байсан бол одоо бол хамгийн их ганцаардал харуусал дагуулсан өдөр болон хувирчээ. Гэхдээ салаад одсон ч бид хоёрт сайхан дурсаж дүүрэн байгаа болхоор би харамсахгүй ээ. Тэр мартсан ч би хэзээ ч мартахгүй. Хүнийг яриад бодоод байхаар бүр л их шаналан өгүүлээд байх юм. Тэгхээр одооноос эхлээд аль болох бодохгүйг хичээж байгаа. Гэхдээ л зүгээр өөр хүний хийсэн энгийн жижиг үйлдэлээс болоод өөрийн эрхгүй түүний хийж байсан зүйлүүд хэлж байсан үгнүүд санаанд орж ирээд байх юмаа.

За за одооноос эхлээд иймэрхүү зүйлийг асуудал болгож тавихаа больё. Харин энэ шинэ жил гоё байгаасаа гэж хүсэж байна. Гоё байхын төлөө би өөрөө ч хичээнээ. Life is Good ;-)